-1

Шүүхийн тамгын газраас гамшгийн үед авах арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна

2020-11-30    |   553

     Монгол Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ” хууль, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 60 дугаар захирамжаар баталсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийг 24 цагаар ажиллуулах журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний 116 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед шүүхийн Тамгын газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ийг тус тус баталсан билээ.

    Энэ хүрээнд гамшгийн үед Шүүхийн тамгын газраас шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн орон тооны бус шуурхай штабын ажлын төлөвлөгөө”-г баталсаны  дагуу гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлээс хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талуудын шүүхийн өмнө мэтгэлцэх зарчмыг ханган, тэгш оролцох боломжийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараалалтай зохион байгуулан ажиллаж байна.  Үүнд:

1. Шүүхэд ирж үйлчлүүлж буй иргэд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын биеийн байцаалт, гэрийн хаяг, утасны дугаарыг бүртгэж, асуумж бөглүүлэн нэвтрүүлж байгаа байдал:


2. Зайнаас биеийн халууныг хэмжиж байгаа нь:


3. Шүүхийн байранд гар ариутгах шингэн байршуулсан байдал:


4. Шаардлагатай тохиолдолд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэглүүлэх амны хаалт, бээлий бэлдсэн байдал:


5. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй тэмдэг, анхааруулга, зөвлөмжийг шүүхийн байранд байршуулсан байдал:


6. Шүүхийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд зайнаас оролцох өрөөнүүд, шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгаа, албан өрөө, цахилгаан шат, хонгил, ариун цэврийн өрөөнүүд, өрөө тасалгааны бариулыг спиртэн суурьтай болон зориулалтын шингэнээр цэвэрлэж байгаа болон халдваргүйжүүлэлт хийж байгаа байдал:


7. Хүсэлт, нэхэмжлэл, гомдлыг шуудан, цахим шуудангаар хүлээн авах талаар шүүхээр үйлчлүүлэх иргэдэд хандаж гаргасан уриалга, мэдээ мэдээллийг цахим хаяг байршуулсан байдал:


8. Шүүхийн ажилтнуудын 10-15 хувийг ажиллуулах талаарх хуваарийг батлан мөрдүүлж буй бүртгэл:


9. Шүүхэд ирүүлсэн шуудан, илгээмж, хэргийг ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа нь:


10. Зайлшгүй шаардлагаар шүүхээр үйлчлүүлэгч, хэргийн оролцогч нарыг бүртгэж байгаа байдал:


11. Шүүхийн байранд иргэдийн явах хөдөлгөөнийг заасан зааварчилгаа, хүн хоорондын зай болон хязгаарлалтын бүсийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байдал:


12. Шүүхийн ажилтнуудын утасны дугаар, албаны цахим шуудангийн хаягийн мэдээллийг шүүхийн цахим хаягт байршуулсан:


13. Шүүгч, ажилтнуудыг коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээнд хамруулах хүсэлтийг Эрүү мэндийн яаманд хүргүүлсэн албан бичиг:


14. Орон тооны бус шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж байгаа нь:


15. Шүүх хуралдааныг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан явуулах тасалгаануудыг тусгаарласан хаалт хийлгэж  тохижуулсан байдал:

16. Шүүх хуралдааныг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан “Zoom” апликэшнээр шүүх хуралдаанд оролцож байгаа байдал:


17. Шүүхийн байранд анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн хэрэг зөөвөрлөх хайрцаг, сейфийг байршуулсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны

шүүхийн Тамгын газар

--oOo--

. . .