-1

“Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо”-оос зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээнд II байр эзэллээ

2020-10-12    |   284

            “Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо”-оос зохион байгуулсан шилжин явах цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээн” 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн   "Хайрхан хөгжлийн төв"-ийн  хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

 

            Уг тэмцээнд Улсын Дээд Шүүхийн баг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн баг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хамтарсан баг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан баг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан баг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хамтарсан баг, Багануур дүүргийн шүүх болон Налайх, Багахангай дүүргийн шүүхүүдийн нэгдсэн баг, Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн баг зэрэг нийт 9 багийн тамирчид оролцсон юм.

Багуудын тоглолтыг 2 хэсэгт хувааж тоглуулсан бөгөөд дараах баг хамт олон эхний 3 байрыг эзэллээ. Үүнд:

1 дүгээр байр: Багануур дүүргийн шүүх болон Налайх, Багахангай дүүргийн шүүхүүдийн нэгдсэн баг,

2 дугаар байр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хамтарсан баг,

3 дугаар байр:  Улсын Дээд шүүхийн баг хамт олон тус тус эзэлсэн юм.

Тэмцээнд амжилттай оролцсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хамтарсан багтаа хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ