ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2020-08-28 | 369Тус шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсийн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүүнзаяа нар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, тус хэлтсийн шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч цагдаагийн ахмад Ш.Энхчимэг болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлт, ажлын байрны аюулгүй байдал, орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, хоёр талаас цаашид анхааран ажиллах санал солилцож ажиллав.