ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦЭВ
2020-07-07 | 210Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны эхний хагас жилийн Тамгын газрын үйл ажиллагааны тайланг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудад танилцууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбат эхний хагас жилийн тайланг танилцуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд хэлэлцүүлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Жадамба, ерөнхий нягтлан бодогч Г.Рэвгээсүрэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга нар тус тусын ажлын чиг үүргийн дагуу мэдээлэл хийлээ. Мөн шүүгч нар болон тамгын газрын ажилтнуудаас санал, шүүмжийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлэв.
. . .