“Хөгжлийн бэрхшээл ба тэгш оролцоо” сэдэвт сургалт зохион байгуулав
2019-05-13 | 177Тус шүүхийн тамгын газар Австрали Улсын Элчин сайдын яам, “Түгээмэл хөгжил” ТББ-тай хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ОРОЛЦОО” сэдэвт сургалтыг өнөөдөр Захиргааны шүүхийн нэгдсэн байранд зохион байгууллаа. Нийгэмд зөв хандлага төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уг сургалтад тус шүүхийн шүүгчдээс гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хамрагдсан юм. Сургалтыг “Түгээмэл хөгжил” ТББ-ын сургагч багш Н.Тэмүүлэн, Г.Эрдэнэзул, Ц.Лхамжав нар удирдан явуулав. Сургалтыг бодит кейс дээр тулгуурлан харилцан ярилцах, багаар ажиллах зэргээр зохион байгуулсан нь илүү сонирхолтой болгож байлаа.
. . .