“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШҮҮХ” ХӨТӨЛБӨРИЙН ХАМГИЙН ӨХӨӨРДӨМ ХӨӨРХӨН БЯЦХАН ЗОЧИД
2025-05-21 | 40“Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд тус шүүхийн Тамгын газраас Ерөнхий боловсролын 5 сургууль, 2 цэцэрлэгийн 2200 суралцагчдад нас сэтгэл зүйн онцлогт тохирсон, хүүхдэд ээлтэй аргаар шүүхийн байгууллага болон үйл ажиллагаатай танилцуулах, хүүхдүүдэд тулгамдсан асуудлаа тоглоомын болон мэтгэлцээний аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөсөн билээ.
Төлөвлөгөөний дагуу тус хөтөлбөрийн хамгийн өхөөрдөм, хөөрхөн, бяцхан зочид өнөөдөр тус шүүхэд зочиллоо.
Хүүхдүүд өөрсдийн өдөр тутамд болдог маргааны зөв бурууг дэнсэлж, шүүгчийн өмсгөл өмсөж, алдаа оноогоо шүүж тоглон цагийг зугаатай өнгөрүүлсэн юм.
. . .