-1

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2025.05.21

2025-05-16    |   288


2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Лхагва гараг


08.30 цагаас


1. “Асар” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2848 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Наран трейд” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2585 дугаар захирамжийг нэхэмжлэгч Р.Баярмаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


3. Т.Золбаярын гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Гантуулд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


4. “Ингхө” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


5. “Хазына” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 031 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг                                                                   


10.30 цагаас


6. “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 2802 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                    


7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2826 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Бизнес хууль эрх зүйн сургалт судалгаа хөгжлийн эрхэм дэнс төв” НҮТББ-ын төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


8. “Саншайнь” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 165 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


9. “Мянгат 15” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                                


10. “Дун-Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Татварын газар, Дорнод аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


13.30 цагаас


11. “БЛТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 156 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн                                                            


12. “Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хотын стандарт, хяналтын газрын Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 615 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 690 дүгээр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга                                                               


13. “Богд-Асар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 017 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэндэнхорол

 

. . .