-1

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-09-20    |   71

 

            Шүүхийн тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт чиглэсэн мэдлэг бататгах сургалтыг тогтмол зохион байгуулж байхаар тусгасан.

            Дээрх ажлын хүрээнд шинээр томилогдсон албан хаагч болон бусад албан хаагчдад мэдлэг бататгах зорилгоор “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Процесс ажиллагаанд хэрэглэгдэх бусад журмын хэрэгжилт”, цаашид анхаарах асуудлын талаарх нэгдсэн ойлголт өгөх сургалт зохион байгууллаа.

 

           ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024 он

. . .