ДОТООД СУРГАЛТЫГ “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-09-13 | 135ДОТООД СУРГАЛТЫГ “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО БОДОХ АРГАЧЛАЛ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн Тамгын газрын үргэлжилсэн дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх шүүхийн захиргааны албан хаагч нарт зориулсан “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 2024.09.13-ны өдөр шүүх хуралдааны “Ногоон танхим”-д зохион байгуулав.
Урилгаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Шүүхийн судалгааны төвийн дарга, доктор Б.Дөлгөөн хүрэлцэн ирж, “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр сургалт орж, төгсгөлд нь захиргааны ажилчдын сонирхсон асуултад хариулан харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтын төгсгөлд Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн гишүүн Ө.Акмарал сонирхолтой сургалт орсонд талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулав.
Хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх шүүхийн захиргааны албан хаагчдадаа амжилт хүсье.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар
2024 он