-1

Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнууллаа

2024-07-10    |   347

       Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

      Өнөөдөр буюу 2024.07.10-ны өдөр шүүхийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл “Алтан гадас” одонгоор,  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шүүгчийн туслах Б.Болормаа, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Жуух бичиг”-ээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Мөнх-Өлзий, шүүгчийн туслах Ө.Акмарал, шүүгчийн туслах Д.Одонтуяа нар тус тус шагнууллаа.

      Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ой, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож байгаа энэ үед Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан шүүгч О.Оюунгэрэл, салбарын шагнал авсан шүүхийн захиргааны ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хамт олны зүгээс хүсэн ерөөж, ажлын амжилт хүсье.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2024.07.10

 

. . .