Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-07-09

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-07-09

2024-07-09   |   Админ   |   171   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 

Мягмар гараг

08.30 цагаас

1. “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхцэцэгт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” 4005 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


2. “Доншэн газрын тос /Монгол/” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4878 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


3. С.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 332 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


4. Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус  холбогдох, Дархан-Уул аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 010 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


10.30 цагаас

5. “МСТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 300 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


6. Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа, Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5231 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гомдлыг хангасан.


7. П.Норжиндуламын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 398 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


8. “Бүрдэл майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Том татвар төлөгчийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 248 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


13.30 цагаас

9. “Би Ти Би Эл абсолют” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 284 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


10. Б.Оюунзаяа, Д.Амарзул, Д.Тамираа, М.Пүрэвсүрэн нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.


11. “Эко тогтол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 309 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Гантуяагийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


12. П.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Улсын Ерөнхий прокурорт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


15.30 цагаас

13. “МҮХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэгт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 5264 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


14. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5019 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


15. Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 5292 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн             Б.Мөнх-Өлзий