Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Архивын үйлчилгээ үзүүлэх

Архивын үйлчилгээ үзүүлэх

2022-05-02   |   Админ   |   2449   |  

Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна. Архивын лавлагаа, хуулбар олгоход дараах баримт бичгийг үндэслэн олгоно

1. Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг 

2. Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт

3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт


Анхаарах зүйл:

Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтанд үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив бичиг хэргийн эрхлэгч олгоно.


Хориглох зүйл:

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах

2. Баримтыг засварлах, бохирдлуулах, хуудас хавтасыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх

3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах

4. Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.


ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

Д/д

Үйлчилгээний төрөл

Хэмжих нэгж

Хураамжийн хэмжээ

1

Шүүхээс гарсан эрх зүйн акт хуулбарлах

Хуудасны нэг тал

500 төгрөг

2

Хэргийн оролцогч, баримттай танилцах

Хавтаст хэрэг

5000 төгрөг

3

Лавлагаа, тодорхойлолт /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх /

Нэг удаа

10000 төгрөг

4

Иргэн, захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах

Нэг удаа

5000 төгрөг

5

Материал хувилж, олшруулах

Нэг нүүр

200 төгрөг


Дансны дугаар: 100900005001  /төрийн сан/

Дансны нэр: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ Алба

Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, тодорхойлолт авах газрын нэрийг /Шүүхийн төрөлжсөн архив эсвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх/ бичнэ.


ШҮҮХИЙН АРХИВЫН АЖИЛЛАЖ ЖУРАМ