2024-04-11 | Админ | 240 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр
Мягмар гараг
08.30 цагаас
1. “Сэнтурия монгу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.Отгонтуяа, Ц.Мөнхтуяа нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 894 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
2. Ц.Одонтунгалагийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 138 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
3. “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 003 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
4. Б.Батсүрэн, Г.Оюун, Л.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 0049 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
5. “Ньюблек даймонд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 225 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
10.30 цагаас
6. “Мэжиквотер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 86 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Н.Отгонбаярын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
7. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаах тухай” 61 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Б.Тэргэл, өмгөөлөгч Ө.Ганзоригийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
8. “Бодь интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газрын гүйцэтгэл-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, аудитын менежер Б.Саруул, ахлах аудитор Б.Батдэлгэр нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2887 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
9. Ц.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2583 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч З.Ганзориг
10. Т.Болдын нэхэмжлэлтэй, Хан-уул дүүргийн Цагдаагийн газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2617 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Мөнх-Өлзий