Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-02-27

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2024-02-27

2024-02-27   |   Админ   |   135   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Мягмар гараг

 

08.30 цагаас

1. Ш.Ариунжаргалын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


2. Д.Алтангадасын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 956 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


3. “Их булаг” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 51 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1422 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Мөнгөнтуулын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


10.30 цагаас

5. О.Батбямбын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргад тус тус холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 50 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


6. Ж.Галбадрахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, П.Даваасүрэн, Б.Цэцэн, өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн, өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, П.Даваасүрэн, Б.Цэцэн, өмгөөлөгч Г.Хандмаа, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамсүрэн, өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


7. Б.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


8. “Импайрланд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 900 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


9. “Чоногол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүрийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1298 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13.30 цагаас

10. Б.Алтанцэцэгийн гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 26 дугаар магадлалыг гомдол гаргагчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтээр

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.5 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахгүй орхисон.


11. “Ховд сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


12. Ц.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 973 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13. “Монголын ачаа тээврийн ассоциаци” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1272 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.


14. “Соут хилл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 867 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


15.30 цагаас

15. Ц.Болдмаагийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн боловсрол, шинжлэх ухааны газарт холбогдох, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


16. Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөл, Багануур дүүргийн шүүхийн Тамгын газрын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


17. “Оюутсүмбэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Шүүхийн даалгавар биелүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 1152 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэг зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасан.


18. “Монгол нүүрс ассоциаци” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 79 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэг зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                      Б.Мөнх-Өлзий