Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ДОТООД СУРГАЛТЫГ “AI (ХИЙМЭЛ ОЮУН УХААН) БА ХУУЛЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООД СУРГАЛТЫГ “AI (ХИЙМЭЛ ОЮУН УХААН) БА ХУУЛЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-02-02   |   Админ   |   102   |  

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс санаачлан “AI (хиймэл оюун ухаан) ба хууль” сэдэвт дотоод сургалт өнөөдөр буюу 2024.02.02-ны өдөр шүүх хуралдааны “Ногоон танхим”-д зохион байгууллаа.

      Урилгаар Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч С.Цэрэндолгор хүрэлцэн ирж, AI (хиймэл оюун ухаан) ба хууль 21-р зууны шүүхийн захиргааны ажилтны эзэмшвэл зохих ур чадвар сэдвээр илтгэл тавьж, төгсгөлд нь захиргааны ажилчдын сонирхсон мэдээ, мэдээллийг солилцож, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт зохион байгууллаа.

      

      Сургалтын төгсгөлд Тамгын газрын дарга цаашид судалгааны арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулах талаар харилцан санал солилцож, сонирхолтой сургалт орсонд талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардуулав.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он