Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЗХДЗШШ-ИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ЗХДЗШШ-ИЙН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-01-17   |   Админ   |   266   |  

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн төрийн албан хаагчдын тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, тус шүүхийн Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

      Шүүхийн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Х.Гантулга бусад албан хаагчдын хамт оролцож, шүүхийн байранд нийт албан хаагчдаас хүндэтгэл үзүүлж, тангараг өргөсөн захиргааны албан хаагчид тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, шүүгч нар, Тамгын газрын дарга Д.Өнөржаргал болон бусад захиргааны албан хаагч нараас баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР