Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-01-10

Шүүх хуралдааны зар 2024-01-10

2024-01-05   |   Админ   |   289   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Лхагва гараг

 

08.30 цагаас


1. “Ньюблек Даймонд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 9850 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


2. Монгол Улсын ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа, Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9967 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


3. “Эх хөгжил” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон Нийслэлийн Мал эмнэлгийн газар болон Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч Ц.Цэвээнжавт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9826 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


4.“Арвижих манлай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 809 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


 

5. В.Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 722 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


10.30 цагаас


6.“Гүрт улам ундрам” ХХК, “Эрдэсплазм” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 10029 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Гүрт улам ундрам” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


7. Ж.Батсүх, Ж.Эрдэнэбүрэн нарын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга болон Газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэгт тус тус холбогдох, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 108 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


8. “Драгон холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төвд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 10262 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


9. Г.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Дотоодын цэргийн командлагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 732 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10. Ч.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 778 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас


11. Гифед платинум лимитед компани, БНХАУ-ын иргэн Ши Янпинг нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 10308 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12. Л.Бурмаагийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга,  Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг буцаах тухай” 460 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


13. “ГААС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Отгонтуяа, Г.Банзрагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10123 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


14. И.Алтанцэцэг, А.Гүнжиймаа, А.Гандиймаа нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 785 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч И.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор /Газар-Шинэ/

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                                          


15. “Эрхэс од мичид” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


15.30 цагаас


16. “Жэй Эн моторс тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 427 дугаар магадлалыг гуравдагч этгээд “Батсарай” ХХК-ийн төлөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр 

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


17. “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 145 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас нарын гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


18. Г.Мэндсайханы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн   


 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        Б.Мөнх-Өлзий