Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-01-09

Шүүх хуралдааны зар 2024-01-09

2024-01-05   |   Админ   |   265   |  

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Мягмар гараг

08.30 цагаас


1. “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 10197 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 001 дүгээр захирамжийг нэхэмжлэгч П.Төржаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


3. “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 901 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 10392 дугаар захирамжийг дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өсөхбаярын гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан/


5. Г.Пүрэвсүрэн, Д.Сайнбаяр, А.Сүнжидмаа, “Хос сондор” СӨХ, “Оранж” СӨХ нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 9964 дүгээр захирамжийг гуравдагч этгээд “Виннер констракшн” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


10.30 цагаас


6. О.Эрдэнэбулган, Б.Энхмэнд нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 10058 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


С.Цэрэнжамцын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


8. Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх салбар зөвлөл, Оюуны өмчийн газрын даргад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


9. “Хотулун бэхи групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 367 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


10. “Адмон принт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын үнэлгээний төвийн захиралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 9858 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


13.30 цагаас


11. “Евролайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10377 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


12. Я.Алтаннавчийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 822 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


13. “Минжитбулган гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 804 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


14. М.Баасанжавын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 218 дугаар захирамжийг хариуцагч нарын гомдлоор 

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


15. “Зан-Интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0734 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        Б.Мөнх-Өлзий