Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-01-03

Шүүх хуралдааны зар 2024-01-03

2023-12-27   |   Админ   |   520   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Лхагва гараг

 

08.30 цагаас

1. “Ньюблек Даймонд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэж, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 9850 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


2. Алтанхуягийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 722 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


3. Монгол Улсын ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Д.Сарантуяа, Нийслэлийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9967 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


4. К.Бекжаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0062 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10088 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ё.Пүрэвдаваагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


13.30 цагаас

6. С.Туулын нэхэмжлэлтэй, Баянчандмань сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


7. “ГААС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Отгонтуяа, Г.Банзрагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10123 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


8. Д.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0787 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10127 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ж.Цэрэндэгд болон түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10. Ц.Мижидсамдангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо болон Батлан хамгаалахын сайд нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9699 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13.30 цагаас

11. Ч.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 778 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


12. Л.Мандариваагын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, “Хот тохижилтын газар” ОНӨААҮГ-т тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0847 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Хот тохижилтын газар” ОНӨААҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


13. “ОХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 9995 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Б.Сарнайн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


14. “Мүүнстрийт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9443 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


15. Г.Баттөгсийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        Б.Мөнх-Өлзий