Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2023-12-20

Шүүх хуралдааны зар 2023-12-20

2023-12-15   |   Админ   |   401   |  

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Лхагва гараг

08:30 цагаас

1. Дулаахан байр-3 СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9481 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


2. Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар  25-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 8693 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


3. “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 550 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


4. “Голденприма” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Эй Энд Эл Эф” ХХК-ийн төлөөлөгч, “Террам ресурсез майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


10:30 цагаас

5. “Арвижих энерги” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9748 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


6. “Юу Эм Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 674 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлоор давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа


7. Д.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 9912 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9823 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Батуконстракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


9. “Санрайс” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 9537 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


10. “Моксан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Тунгалагсайхан


11. Ц.Оюундэлгэр нарын 15 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9767 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


12. “Нүнжигтсансар констракшн” ХХК-ийн гомдолтой, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Наранцэцэгт холбогдох, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


13. Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт шийдвэрлэх тухай” 9583 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


14. С.Содномцогийн нэхэмжлэлтэй, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 743 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


15:30 цагаас

15. Т.Айтуганы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл


16. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9906 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Гутал” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


17. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаах тухай” 284 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Түшээт хан эрдэм” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн


18. “Дай цэцэн” ХХК нарын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг тусгаарлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9712 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү


19. “Пегматит майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч “Пегматит майнинг” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

           

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        Б.Мөнх-Өлзий