Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-12-12

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-12-12

2023-12-08   |   Админ   |   460   |  

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр   

                Мягмар гараг

08.30 цагаас

1. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7807 дугаар захирамжийг гуравдагч этгээд “Аурум металс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга


2. О.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


10.30 цагаас

3. “Жин И Жао” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалыг нэхэмжлэгч “Жин И Жао” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболдын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр 

Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал


4. Г.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулгад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгож, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 9571 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


5. “Мөнх наран хайрхан”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан товлох тухай” 0906 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9306 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


7. А.Дэмидийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9676 дугаар захирамжийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа


13.30 цагаас

8. А.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9407 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9405 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Бүрэн цутгамал” ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэрийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10. “Мүүнстрийт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 9443 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 9681 дүгээр захирамжийг нэхэмжлэл гаргагч “Мон-Элс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


15.30 цагаас

12. Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өсөхбаярын гомдолтой, Соёлын яамны салбарын хяналтын газрын соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаярт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 9819 дүгээр захирамжийг гомдол гаргагч хяналтын прокурор А.Өсөхбаярын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


13. “Бросс консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Д.Алтайхаан, Ж.Сайнсанаа нарт холбогдох, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлүүлэх тухай” 9308 дугаар захирамжийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл


14. “Амьд хууль төв” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 9729 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

 

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        Б.Мөнх-Өлзий