Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-11-30

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-11-30

2023-11-24   |   Админ   |   754   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. “Бодитчадал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

2. “Батсарай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0678 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                           

3. “БИГОМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар магадлалыг хүсэлт гаргагч А.Гантулгын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

4. “Техник технологийн дээд сургууль” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас


5. “ЖЦББН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

6. “Говь караван” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн                                          

7. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэнд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 623 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

8. С.Төгсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 683 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг 


13.30 цагаас


9. Л.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0693 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                                                            

10. Д.Нацагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

11. “Хүчит шонхор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 711 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

12. “Номинхолдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 510 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах

Илтгэгч шүүгч: Н.Долгорсүрэн


15.30 цагаас


13. “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Мобиком” ХХК нарын нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 687 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн                                                       

14. Б.Батзаяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 725 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

15. Ц.Анхбаярын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбатад холбогдох Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        А.Алимаа