Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс “шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах” чиглэлээр ирүүлсэн III улирлын мэдээ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс “шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах” чиглэлээр ирүүлсэн III улирлын мэдээ

2023-10-27   |   Админ   |   536   |  

       Хууль, зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах ажиллахдаа тус шүүхийн Тамгын газарт 2023 оны III улирлын тайлан хугацаанд 386 шүүх хуралдаан явагдсанаас 244 шүүх хуралдааны дэг, журам сахиулсан мөн 1503 иргэн цагдаагийн бүртгэлээр нэвтэрсэн талаарх мэдээллийг ирүүлжээ.

2023 оны III улирлын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тоо болон цагдаагийн алба хаагч шүүх хуралдаанд журам сахиулсан тоон мэдээлэл:


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он