Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“ЭССЭ” БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРГАЛАА

“ЭССЭ” БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРГАЛАА

2023-10-23   |   Админ   |   402   |  

       Тус шүүхийн Тамгын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойн арга хэмжээнд чиглэсэн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-д тусгасан ажлын хүрээнд “Шүүхийн захиргааны ажилтны дунд зохион байгуулагдах ажил мэргэжлийн уралдаанд идэвх, санаачилгатай оролцох” ажлын хүрээнд “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоог хангах тухай ойлголтыг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдааныг тус шүүхийн захиргааны ажилчид болон шүүхийн Тамгын газарт дадлагажигч их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

      Тус уралдааныг шүүх хэргийг ил шийдвэрлэх, олон нийтийн оролцоог хангах, шүүхэд хөндлөнгийн хяналт тавих болон түүнтэй уялдуулан гарсан хууль, дүрэм, журам, эрх зүйн талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хэрэглээ болгох, хөгжүүлэх зорилгыг агуулсан.

      Уралдаанд оролцогчдоос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ө.Акмарал “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоог хангах тухай ойлголтыг хэн сайн мэдэх вэ?” сэдвээр, мөн шүүгчийн туслах Б.Ууганзаяа “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоо Монголчуудын амьдралд” сэдвээр, дадлагажигч их, дээд сургуулийн оюутнуудаас Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар дамжааны оюутан Э.Сайнзаяа, Их засаг олон улсын их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан М.Алтантуул нар “Шүүхийн нээлттэй, ил тод байдал ба олон нийтийн оролцоо Монголчуудын амьдралд” сэдэвт бүтээлүүд тус тус шилдгээр шалгарлаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он