Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-10-26

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2023-10-26

2023-10-20   |   Админ   |   402   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР


2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Пүрэв гараг


08.30 цагаас


1. Г.Түмэндэлгэр, Д.Хатанбаатар нарын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 613 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                   

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 55 дугаар захирамжийг нэхэмжлэгч Д.Гантөр, П.Дэлгэрсайхан нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг  

3. Завхан аймгийн хөгжим жүжгийн театрын гомдолтой, Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаярт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 601 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

4. Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 590 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 601 дүгээр магадлалыг нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн


10.30 цагаас


5. “Монстрой” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газар, Улсын ахлах байцаагч Ц.Батсайхан, Г.Бат, Б.Энхбат, Улсын байцаагч О.Оюундэлгэр, М.Мөнгөнчимэг нарт  тус тус холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0342 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа

6. “Алтай трест” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 116 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа                   

7. А.Дэмидийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон” 7880 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг  

8. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 8019 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн

9. “Ач холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: Н.Долгорсүрэн


13.30 цагаас


10. “Онги голынхон хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа                  

11. “Ган хүдэр орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг                   

12. “Хүрийн овоо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай ”0170 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү                   

13. “Ориент инвестмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


15.30 цагаас


14. “Бэст англо монголиан майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 583 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

15. “Билгүүн-Од констракшн” ХХК болон “Баткомплект” ХХК-ийн түншлэл нарын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 652 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа                 

16. “Нэйчрал Элемент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах

Илтгэгч: Шүүгч З.Ганзориг                   

17. “Жинхуа орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа                   

                                                              

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн        А.Алимаа