Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2023-09-29   |   Админ   |   367   |  

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 30 жилийн ойг тохиолдуулан ШЕЗ-өөс анх удаа үндэсний хэмжээний шүүхийн захиргааны ажилтнуудын чуулга уулзалтыг зохион байгууллаа.

      2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон бөгөөд уг хэлэлцүүлгийн төгсгөлд 140 гаруй албан хаагчдыг төрийн одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагнал, Монгол Улсын дээд шүүхийн нэрэмжит шагналаар шагнагдсан.

      Дээрх арга хэмжээний үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Бадамсүрэн нь “Монгол улсын шүүхийн захиргааны хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд “Цахим шилжилт цаашдын төлөв” өгүүллээр дэд байр эзэлсэн тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрэмжит шагналаар,

      Монгол Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласныг үнэлж шүүгчийн туслах Г.Халиун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шүүхийн бичиг хүргэгч Ц.Мягмар нар тус  тус шагнагдлаа.


Та бүхний цаашдын их үйлсэд амжилт хүсье.