Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ИРГЭД, ОЛОН НИЙТ ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААНААС ҮЛ ХАМААРЧ, ГАР УТСААРАА ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ОРЧИН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ИРГЭД, ОЛОН НИЙТ ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААНААС ҮЛ ХАМААРЧ, ГАР УТСААРАА ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ОРЧИН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2023-02-15   |   Админ   |   507   |  

       Шүүхийн Тамгын газраас 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны стратеги төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд шүүхийн нээлттэй, ил тод байдал , шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, иргэд, олон нийтийг мэдээллээр ханган ажиллаж байна.

       Монгол Улсын хэмжээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар шүүхээр үйлчлүүлж үзсэн иргэд, шүүхээр үйлчлүүлж үзээгүй иргэдийн ойлголт эрс өөр байдаг талаар судлаачид бичих болжээ.

       Ийнхүү үйлчилгээндээ инноваци нэвтрүүлснээр олон нийтэд орон зай, цаг, хугацаанаас үл хамааран, эдийн засгийн хэмнэлттэйгээр, цахим хэлбэрээр шүүхийн байршил, иргэдэд үйлчлэх болон шүүх хуралдааны танхимтай орчинд нь байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр 360°-ын өнцгөөр “Google”-ийн “Street view” -ээр танилцах боломжийг бүрдүүллээ. 

Хэрэв та шүүхийн үйлчилгээтэй шинэлэг хэлбэрээр танилцахыг хүсвэл дараах ЭНД дарна уу.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2023 он