Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №16: “ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА”

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №16: “ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА”

2022-12-09   |   Админ   |   205   |  

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн хүргэдэг “СОНСДОГ ШҮҮХ” подкастын иргэдэд зориулан бэлтгэсэн ээлжит дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хүсэлтээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” сэдвийн хүрээнд та бүхэнд хүрч байна.

     Энэ удаагийн дугаарын зочноор: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Н.Оюунчимэг оролцлоо.

     Ярилцах сэдэв: “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”

     Хөтлөгчөөр:  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга


Сонсох линк:

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: anchor.fm/appellate-court

Mplus.mn: https://mplus.mn/@AppellateCourt


Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt