Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-11-17   |   Админ   |   67   |  

      Тус шүүхийн Тамгын газраас 2022 онд баталсан “Жендерийн тэгш байдлыг хангах” төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд “Жендэр, жендэрийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд  сургалт зохион байгууллаа.

     Сургалтад Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Салбар бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа уригдан оролцлоо.

     Сургалтад Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхийн болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, үйлчилгээний нийт албан хаагчдыг хамрууллаа.

     Улсын Их Хурлын гишүүн асан, Дээд шүүхийн шүүгчээр шүүхийн байгууллагад олон жил ажилласан, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн үндэсний шинжээч Бадраагийн Долгор гуай хэлэхдээ “Жендэрийн хуулийн хэрэгжилт, сургалт, оролцоо шүүхийн салбарт бага байна.

     Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Жендэрийн Үндэсний Хороонд хандан сургалт авах санал тавьсанд баяртай байна.

     Цаашлаад шүүгчийн сонгон шалгаруулалтын журамд жендэрийн тэнцвэрт байдлыг хангах зохицуулалтыг тусгах шаардлага байгаа” гэснээр сургалтаа эхлүүлээ.

     Сургалтаар шүүхийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчид Жендерийн тэгш байдлыг ханган ажиллах, эрэгтэй, эмэгтэй ажилтанд тэгш эрх олгох боломжийн талаар мэлдэг авснаар хууль, журмын хэрэжилтийг ханган ажиллах мэдлэг туршлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирэх 10 жилд хэрэгжүүлэх / Жендерийн тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө/-тэй танилцуулаад, энэхүү стратеги төлөвлөгөөнд шүүхийн байгууллагуудын хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг дурдлаа.


ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022 он