2022-06-24 | Админ | 212 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Даваа гараг
08.30 цагаас
1. Д.Болдтулгын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 237 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
2. С.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 349 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
3. “Этэр тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 342 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
4. “Суруга трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
10.30 цагаас
5. “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-уудын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 4993 дугаар захирамжийг нэхэмжлэгч “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
6. “Монфреш шүүс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 1315 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
7.М.Идэрхангайн нэхэмжлэлтэй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
13.30 цагаас
8. “Монгол нүүрс ассоциаци” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
9. “Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Бадамсүрэн