Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шинээр томилогдсон ажилтнуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг системүүдийн талаар сургалт зохион байгуулав

Шинээр томилогдсон ажилтнуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг системүүдийн талаар сургалт зохион байгуулав

2022-04-01   |   Админ   |   255   |  

      Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу Мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Гантулга шинээр томилогдож буй шүүхийн захиргааны ажилтнуудад Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, шүүхийн шийдвэрийн цахим сан, тогтоолын цахим сан, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем болон цахимаар шүүх хуралдаанд оролцуулахад анхаарах бэлтгэл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох дүрэм журмын талаар танилцуулж сургалт зохион байгууллаа.