Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-04-13

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ 2021-04-13

2021-04-13   |   Админ   |   149   |  

ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Мягмар гараг


08.30 цагаас


1. “Цагийн эрч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 2221 дүгээр захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон.


2. Г.Батбаяр, С.Амарсанаа нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2040 дүгээр захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


3. “Оуюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2380 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон.


4. “Сэрвэн-Овоот” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


10.30 цагаас


5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Захиргааны актын биетлэлтийг түдгэлзүүлэх тухай” 48 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


6. Ш.Чанцалхүүгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн дотоод аудитын хороонд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 43 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


7. Ж.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


8. Ө.Рагчаадоржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 42 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


13.30 цагаас

9. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга Ш.Айбекийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2053 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал:

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.


10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1873 дугаар захирамжийг нэхэмжлэгч Ч.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.


11. “Интернэшнлповер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 747 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.


12. “Бумбод” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


15.30 цагаас


13. Ё.Нямрагчаагийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаар захирамжийг гуравдагч этгээд Ц.Ганхуягийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-д зааснаар гомдлыг буцаасан.


14. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаах тухай” 33 дугаар захирамжийг нэхэмжлэгч Х.Дэлгэрдалайн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.


15. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 51 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасан.


16. Ш.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 9493 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.


17. Ц.Болорын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


18. Д.Наранчимэгийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Шийдвэрлэсэн байдал

ЗХШХШТХ-ийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.


Шүүх хуралдааны тойм гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн