Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
#legalTalks №10 А.Бямбажаргал: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх нь

#legalTalks №10 А.Бямбажаргал: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх нь

2020-06-02   |   Админ   |   293   |  

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдөр (2020.05.25)-өөс эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ.

#LegalTalks подкатсын 10 дахь дугаарт Үндсэн хуулийн эрх зүй судлаач, хууль зүйн ухааны доктор, дэд професоор А.Бямбажаргал уригдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх хугацаа, хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай ярилцсан дугаарыг Та бүхэнд хүргэж байна.

Сонсох линк:

legaldata: http://legaldata.mn/news/18

Apple:  https://apple.co/2zrsYoi

Castbox:https://castbox.fm/x/1FkmC 

Anchor:  https://bit.ly/3d5iObG

Google: https://bit.ly/3c0BnMu

Mplus: https://bit.ly/3c1whQm