2024-05-06 | Админ | 77 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр
Даваа гараг
08.30 цагаас
1. Д.Дүүрэнбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
09.30 цагаас
2. Ц.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаа
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. “Чингис лэнд девелопмент групп шинэ хөгжлийн зам” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
10.30 цагаас
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 3447 дугаар захирамжийг нэхэмжлэгч Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор П.Ганбаатарын гомдлоор
Илтгэгч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.
5. “Туушин авто тээвэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
6. Энержи ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
13.30 цагаас
7. “Аурум металс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг баримтлан шүүх хуралдааныг товлон зарласан.
8. Ц.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
15.30 цагаас
9. “Рийверстөүн пропертис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн нь: ЗХШХШТХ-ийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг баримтлан шүүх хуралдааныг товлон зарласан.
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Мөнх-Өлзий