Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

2020-05-15   |   Админ   |  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогчид тэмдэгтийн хураамжийг дараах дансанд тушаана.
 
 
1. Хүлээн авагч:  Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх /регистрийн дугаар/:  5455561
3. Дансны дугаар:      100200600941 /Төрийн сан/
4. Мөнгөн дүн:             70200 төгрөг
 
  Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд өнөөдрөөс Гэрэгэ КИОСК машин ажиллаж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл Гэрэгэ Системс ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөрөө Гэрэгэ КИОСК машинаар төлөх үйлчилгээг өнгөрсөн оноос шинээр нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа юм.

     Тодруулбал, Иргэн хуулийг этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж Татварын нэхэмжлэх гаргуулан авч, энэ Нэхэмжлэхийн дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах хүнд суртал үүсгэхээс эхлээд шүүмжлэл дагуулдаг байсан.

     Харин Гэрэгэ КИОСК-оор төлснөөр шүүхийн байранд байрлах Киоскоор хэдхэн секундэд төлж шууд шүүхэд хандах боломжтой юм.