Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2024-04-13   |   Админ   |   166   |  

       Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан “MOCK TRIAL-ЗХШ 20 ЖИЛ” мэтгэлцээний тэмцээн тус шүүхийн “GREEN HALL” буюу ногоон танхимд нээлтийн үйл ажиллагаагаа хийснээр тэмцээн эхэллээ.

      Уг тэмцээн 2024 оны 4 дүгээр сарын сарын 13-ны өдөр, 14 хууль зүйн их, дээд сургуулийн 75 оюутан оролцож байгаа бөгөөд тэднийг 16 хуулийн фирм дасгалжуулж, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэдэг маргааны төрлөөр тус шүүхийн нэгдсэн байранд ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдөж байна.

 

      Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа нээлтийн үг хэлснээр эхэлж,  Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар мэндчилгээ дэвшүүлэн, тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв.

      Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид,  тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү бусад шүүгчид, Тамгын газрын дарга Д.Өнөржаргалын хамт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн анхан шатны шүүхийн шүүгчдийн хамтаар оролцов.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар