Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ “ЭРХ ЗҮЙН ПРОЦЕСС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАА

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ “ЭРХ ЗҮЙН ПРОЦЕСС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ТАВИЛАА

2024-03-29   |   Админ   |   108   |  

       Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй нийгмийн ухааны сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрх зүйн процесс” эрдэм шинжилгээний хурлыг 12 дахь жилдээ “Эрх зүйн процесс”: Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн хөгжил сэдвээр зохион байлуулж байгаа бөгөөд энэ удаа тус сургуулийн 90 жилийн ой Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх  байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Дотоод хэргийн их сургууль, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимтай хамтран 2024 оны 03 сарын 28-ны өдөр Хуульчдын танхимд зохион байгуулсан байна.

      Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх сургалт судалгааны хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монгол Улсын их сургууль болон бусад их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас 30 гаруй илтгэл ирүүлснээс хурлын агуулгад нийцсэн 8 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавилаа.


МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО