2024-04-05 | Админ | 237 | Tweet
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр
Лхагва гараг
08.30 цагаас
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 2479 дүгээр захирамжийг хүсэлт гаргагч “Эйч Эн Эс Жи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
2. Б.Оюунболдын нэхэмжлэлтэй, Туул голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нямдоржид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
3. “Удмын ундраа” ХХК-ийн гомдолтой, Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцагч Н.Дашдаваад холбогдох, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
4. Б.Энхтайван, Б.Оюун нарын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
10.30 цагаас
5. “Баянсумъяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/563 дугаар тушаалаар байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо, Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Техникийн зөвлөл, Монгол Улсын Соёлын сайдад тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 941 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
6. “Монгол сафари” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 148 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
7. “Кингдаймонд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 2104 дүгээр захирамжийг “Хил хязгааргүй алхам” НҮТББ-ын гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
8. Б.Анугийн нэхэмжлэлтэй, Биеийн тамир спортын улсын хорооны даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
13.30 цагаас
9. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2444 дүгээр захирамжийг нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
10. “Эвсэл-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Хот байгуулалт,хөгжлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 932 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
11. “БЖП геофизик монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Байгалмаа, А.Бурмаад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
12. С.Манлайбаатарын нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
15.30 цагаас
13. “Асар” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Г.Мөнхтулга
14. Г.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1810 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхийн гомдлоор
Илтгэгч шүүгч: Б.Тунгалагсайхан
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Мөнх-Өлзий