Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ДОТООД СУРГАЛТЫГ “ЦАХИМ ЭРИН БА ХҮНИЙ ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОТООД СУРГАЛТЫГ “ЦАХИМ ЭРИН БА ХҮНИЙ ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-26   |   Админ   |   114   |  

       Тус шүүхийн Тамгын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн Тамгын газрын үргэлжилсэн дотоод сургалтын 2024 оны төлөвлөгөө”-нд тусгасан ажлын хүрээнд хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзоригийг урьж, “Цахим эрин ба хүний хувийн халдашгүй байх эрх” сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 2024.03.26-ны өдөр зохион байгууллаа.

      Сургалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын захиргааны албан хаагчид хамрагдаж, хууль зүйн доктор (Ph.D) М.Хатанзориг албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, мэдээ, мэдээллээ солилцож, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

     

      Сургалтын төгсгөлд шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга цаашид судалгааны арга зүйн сургалтыг хамтран зохион байгуулах талаар харилцан санал солилцож, сонирхолтой сургалт орсонд талархал илэрхийлэн, ажлын өндөр амжилт хүсэж, дурсгалын зүйл гардуулав.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он