Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

2024-03-21   |   Админ   |   89   |  

      Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод  “…хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэх”, ШЕЗ-ийн 2022 оны 322 дугаар “Шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого батлах тухай” тогтоолд “шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх” зорилгын хүрээнд болон тус шүүхийн Тамгын газрын “2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-нд тусгасны дагуу “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг шүүхийн байрны “Green Hall” буюу ногоон танхимд амжилттай зохион байгууллаа.

     Энэхүү өдөрлөгөөр шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга Х.Гантулга шүүх, шүүхийн Тамгын газрын товч танилцуулгыг хүргэж, хүрэлцэн ирсэн ажилтнуудад “Шүүхийн тухай ойлголт, Шүүхийн эрхэм зорилго” сэдвийн хүрээнд ерөнхий ойлголтыг өгч шүүхийн үйл ажиллагаа, онцлог, бүтэц, зохион байгуулалт болон шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, зэрэгтэй танилцуулж, нээлттэй яриа өрнүүллээ.

     “Нээлттэй шүүх” өдөрлөгийг хамтран зохион байгуулсан  JCI байгууллага нь “Эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох” зорилготой, дэлхийн 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагатай залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийн хүрээнд “JCI Монгол” байгууллагын монгол дахь салбарын дунд болдог мэтгэлцээн, илтгэх урлагийн XVI дахь удаагийн тэмцээний ялагчаа тодруулж, шүүх хуралдааны “Ногоон танхим”-д ялагчийн шагналаа гардуулав.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он