Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалыг тогтмол хийж байна

Халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалыг тогтмол хийж байна

2024-03-07   |   Админ   |   89   |  

          Нийгмийн  хариуцлагын хүрээнд тус шүүхийн Тамгын газраас үйлчлүүлэгч, ажилчдынхаа эрүүл мэндийн  төлөө халдварт өвчний тархалтын эсрэг ариутгал, халдваргүйтгэл тогтол хийж байна.

          Бид 2024 оны 2 дугаар сараас эхлэн сар бүр тусгай өндөр агууламжтай бодис ашиглан цэвэрлэх, вакум угаагч болон өндөр даралтат усаар шүрших байдлаар шүүхийн байрны өрөө тасалгаанд мөн олон нийтэд үйлчлэх танхим, шүүхийн байрны үүдний хэсэг, цахилгаан шат, явган хүний шат зэргийг халдваргүйжүүлэн ажиллаж байна.

 

          Иргэд та бүхэн шүүхээр үйлчлүүлэхдээ өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж маскаа зүүж үйлчлүүлэхийг уриалж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

2024 он