Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Шүүх хуралдааны зар 2024-03-13

Шүүх хуралдааны зар 2024-03-13

2024-03-07   |   Админ   |   192   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

 

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр

Лхагва гараг

08.30 цагаас

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1556 дугаар захирамжийг нэхэмжлэгч Б.Батжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


2. “Ай сат нэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1732 дугаар захирамжийг хүсэлт гаргагч Г.Батрагчаагийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


3. “Хаандаатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК, “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


4. С.Даваадолгорын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0026 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


10.30 цагаас

5. Ц.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа


6. “МҮХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.Мөнхбаяр, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсэгт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1825 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


7. “Хамарын хийд” шашны байгууллагын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0054 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа


8. “Ньютур сафарис” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0966 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунсоёлын давж заалдах гомдлыг

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


13.30 цагаас

9. Д.Далайбаяр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1461 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Удаанжаргалын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


10. “Зэт Кэй Эй экспресс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0963 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлыг

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


11. “Гүнж аялгуу” ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Нарантуяад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяагийн давж заалдах гомдлыг

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн


12. “Барилга эрч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ЭБЦТС/202301001 дугаартай “СИП утас” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0004 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг                                            Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


13. “Сэлэнгэ моностой” ХХК, “Алтайдайхан холдингс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0002 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг               

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

                                                                   

 

Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн                      Б.Мөнх-Өлзий