Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа

Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг танилцууллаа

2024-03-04   |   Админ   |   132   |  

        Монгол Улсад 2023 онд 524 шүүгч 113 мянга 284 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс шүүхээр таслан шийдвэрлэдэг эрүүгийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, мал хулгайлах зэрэг гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

 

        Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх болон бусад мэдээллийг өнөөдөр (2024.03.04) “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тухай мэдээллийг тус албаны дарга Х.Билгүүнзаяа нар тус тус хүргэлээ. Мөн нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын олон нийттэй харилцах албан хаагч нар холбогдох хэргийн мэдээлэл өгч оролцлоо.

 

Танилцуулгыг хүлээн авна уу.

 

Эх сурвалж: https://judcouncil.mn/site/news_full/13893