Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонсгол зарлажээ

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн сонсгол зарлажээ

2022-06-21   |   Админ   |  

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нямдоогийн Баярмаа болон Дэмбэрэлийн Батбаатарын танилцуулгыг Улсын Их Хуралд хүргэсэн.

       Уг танилцуулгын сонсголыг Хууль зүйн байнгын хорооноос 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хэвлэл мэдээллийн хэлтэс