Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-05-20

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2022-05-20

2022-05-13   |   Админ   |  

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баасан гараг


08.30 цагаас


1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 64 дүгээр дугаар захирамжийг нэхэмжлэгч А.Шаравжамцын гомдлоор

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү


10.30 цагаас


2. Д.Шинэхүүгийн нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн


13.30 цагаас


3. “Хил хязгааргүй алхам төв” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл


15.30 цагаас


4. “Монголнүүрс ассоциаци” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар /Урьдчилсан хэлэлцүүлэг/                                                                   

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл


Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн    Ц.Дэлгэрмөрөн