Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгарлаа

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгарлаа

2021-02-09   |   Админ   |  

     Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос шалгаруулдаг шилдэг салбар хороогоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хамт олны эв нэгдэл, давуу байдлыг хангаж, нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэн, салбар хорооны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн  “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгарч өргөмжлөлөө гардаж авлаа.

     Шагналыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбатад Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батхүү гардуулж хамт олны цаашдын ажилд амжилт хүсэж баяр хүргэлээ.


Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

Тамгын газар