2020-07-10 | Админ | 111 | Tweet
ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРГИЙН ТОЙМ
2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баасан гараг
08.30 цагаас
1. “Бадрах энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 70 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. “Пазлл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 4805 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
3. “Дорнод-Онон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор
Илтгэгч: Шүүгч Э.Зоригтбаатар
Шийдвэрлэсэн байдал
ЗХШХШТХ-ийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулсан.
Энэхүү шүүх хуралдааны зарыг www.admincourt2.gov.mn-ээс үзнэ үү.
Шүүх хуралдааны зар гаргасан:
Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Дэлгэрмөрөн