Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 06 дугаар сарын 15-нд товлогджээ.

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 06 дугаар сарын 15-нд товлогджээ.

2020-06-12   |   Админ   |   188   |  

     Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 06 дугаар сарын 15-нд товлогджээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 112 дугаар зүйлийн 112.2, 112.7-д зааснаар Улсын Их Хурлын сонгуультай холбоотой нэхэмжлэлийг шүүх хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхээр, хэрэг үүсгэсэн тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийг гардан авснаас хойш долоо хоногийн дотор хариуй тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр, тухайн маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилжээ.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 98 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” иргэн Н.Энхбаярын нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, түүний маргааш өдөр нь буюу 05 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хариуцагчийг дуудан ирүүлж нэхэмжлэлийг гардуулснаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон.

     Тухайн өдрийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэлэлцүүлэг хойшлогдсон, 2020 оны 06 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд нийтээр тэмдэглэх баярын өдөр, Бямба, Ням гарагийн амралтын өдрүүд таарч, шүүхээс 06 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрыг хариуцагчаар дуудан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан, 06 дугаар сарын 12-нд хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас хариу тайлбараа ирүүлснээр шүүхийн хэлэлцүүлгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр товлоод байна.