Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

2020-05-08   |   Админ   |   194   |  

2020 оны 5 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Улсын 2 дугаар эмнэлэгтэй  хамтран ажиллах гэрээний дагуу тус шүүхийн шүүгч, албан хаагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдлаа.

Эрүүл мэндийн үзлэгээр шүүгч, албан хаагчдын зүрх, ходоод, элэг цөс, бөөр рентген, эмэгтэйчүүд, био хими, цусны ерөнхий, шээсний ерөнхий, цусан дахь өөх тос зэрэг эрхтэн системийн шинжилгээг авч дотрын эмчийн үзлэг хийж, зөвлөгөө өглөө.