Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №5: НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА БА ҮНДЭСЛЭЛ

"СОНСДОГ ШҮҮХ" ПОДКАСТ №5: НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА БА ҮНДЭСЛЭЛ

2020-05-04   |   Админ   |  

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хөтлөн явуулж буй “СОНСДОГ ШҮҮХ” подкастын тав дахь дугаар та бүхэнд хүрч байна.

     Сонсдог шүүх подкастыг энэ удаагийн дугаараар иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зайлшгүй мэдэж байх, анхаарах шаардлагатай  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр шүүгчийн туслах М.Пүрэвсүрэнг зочноор урьж “Нэхэмжлэлийн шаардлага ба үндсэлэл”-ийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч сонсоно уу.

     Хөтлөгч: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах М.Отгондэлгэр

 

Та манай цахим хаяг болон фэйсбүүк, твиттер хаягуудаар дамжуулан бидэнд санал, хүсэлтээ ирүүлнэ үү. Баярлалаа

E-mail: Zakhirgaa_davakh_tg@shuukh.mn

https://www.facebook.com/AppealsCourt

https://twitter.com/AppellateCourt

 

Сонсох линк:

soundcloud: https://soundcloud.com/appellate-court/track-5

castbox: https://castbox.fm/ch/2608560

anchor: https://anchor.fm/dashboard/episode/edjg51